Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Венесуэль улс Орос, Хятадаас цаашид ч зэвсэг авна гэнэ
Венесуэлийн ерөнхийлөгч Николай Мадуро улс орон нь санхүүгийн хүндрэлтэй байгаа хэдий ч цаашид Орос, Хятадаас зэвсэг худалдан авсаар байх болно гэж мэдэгдсэн байна. Тус улсын зэвсэгт хүчин эх орон, ард түмнээ хамгаалахад бэлэн байхын тулд Орос Хятадтай байгуулсан зэвсэг худалдан авах гэрээгээ үргэлжлүүлнэ гэжээ. Харин Венесуэлийн санхүүгийн байдал хүндэрч байгаа нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ унасантай холбоотой гэнэ.
Ерөнхийлөгч Мадуро өөрийн нь эх оронд энхтайванч ард түмэн амьдардаг гээд хамгийн гол нь “Гадаадын империалистуудыг өмнөд америкийн энэ сайхан орны газар нутаг усанд гутлаараа гишгүүлэхгүй байх”-ыг төрийн тэргүүний хувьд эрмэлзэх ёстой гэжээ.
Мадуро өнгөрсөн хоёрдугаар сард ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг Венесуэлийн “Үндэсний аюулгүй байдлын хангахад байгуулсан гавьяаны төлөө” одонгоор шагнасан юм.
Энэ шагналыг Венесуэлийн Батлан хамгаалахын сайд Владимир Падрино Лопес гардуулж өгөх үеэр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Шойгу цэргийн болон, зэвсэг техникийн хамтын ажиллагааны талаар санал солилцож үр дүнтэй хэлэлцээр байгуулсан юм байна. Мөн энэ хоёр улс хамтарсан цэргийн сургууль хийж байхаар тохиролцжээ.

0 Сэтгэгдэл
зочин
хөгийн америк манай дүр эсгэгчид хамт нөгөө ертөнцөд явах байх доо
2015.04.07