Эрэг хавийн бүс нутгийг хөнөөлт цунамийн аюулаас хамгаалах зорилгоор таван давхар орон сууцны барилгатай адил өндөртэй, 400 гаруй км урт аварга том бетонон хана босгох ажлыг Японы Засгийн газар эхлүүлжээ.
Давалгааны хүчийг сулруулах зорилгоор нүсэр том хана барих төслийн өртөг 820 тэрбум иен буюу 6.8 тэрбум доллароор хэмжигдэж байгаа аж. Асар өндөр өртгөөр босох бетонон хананы үзэмжгүй байдал нь ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Барилгын ажил нь далайн ургамал, амьтанд ихээхэн хохирол учруулж, загас агнуур, аялал жуулчлалын салбарт сөргөөр нөлөөлнө гэж зарим шинжээчид үзэж байна.
Үүнээс гадна, ийм хана байгуулснаар цунамийн аюул нүүрлэх үед хүмүүсийг болон байшин барилгуудыг хэзээ ч 100 хувь хамгаалж чадахгүй бөгөөд эрэг хавийн бүс нутгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээс аргагүйд хүрнэ гэж үзэж байгаа аж.
12.5 метрийн өндөртэй цунамиг эсэргүүцэх бетонон хана барихыг эрэг хавийн оршин суугчид эсэргүүцэж байгаа юм.