Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бразиль оюутан нэг минутад 25 хундага архи уугаад насан эцэслэжээ

Бразилийн Эулиу-Мескита хотын их сургуулийн 23 настай оюутан Умберто Мора Фонсека нэгэн үдэшлэг дээр найзуудтайгаа өрсөлдөхөөр шийдэж нэг минутын дотор 25 хундага архи уугаад тэр дороо насан эцэслэсэн харамсалтай явдал болжээ.
Тэрээр нэг минутад хэдэн хундага ууж чадах вэ хэмээн нэг найзтайгаа  маргалдан үүнийгээ нотлох гээд 25 дахь хундагаа уугаад гэнэт ухаан алдан унасан байна. Найзууд нь түргэн тусламж дуудсан ч тэрээр эмнэлэгт хүрч амжилгүй амьсгал хураажээ. Түүнтэй өрсөлдсөн найзуудаас нь зургаан хүн эмнэлэгт хүргэгдсэний гурав нь эрчимт эмчилгээ хийлгэжээ.

0 Сэтгэгдэл
та нар яаж биднийг гүйцэх вээ дээ хэхэхэ
Хамгийн их уншсан