Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орост архины үнэ өсч нэрмэлийн аппаратын худалдаа цэцэглэж байна

ОХУ-д гэрээр архи нэрдэг аппаратын худалдаа бараг гурав дахин өссөнийг  Оросын Согтууруулах ундааны үйлдвэрлэл худалдааг зохицуулах газрын тэргүүн  Игорь Чуян согтууруулах ундаа, архины үнэ өссөнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна. Градус өндөртэй архины борлуулалт зөвхөн өнгөрсөн 2014 онд өмнөх оныхоосоо 14,5 хувиар буурсан нь цагаан архины үйлдвэрлэл 22,5, согтууруулах бүх төрлийн ундааны үйлдвэрлэл 22,9 хувиар буурахад хүргэжээ.
Ер нь өнгөрсөн оны тайлангаас үзэхэд согтууруулах ундааны үйлдвэрлэл, борлуулалтын хооронд 144 сая литрийн зөрүү гарсан нь гэрээр хуурамч архи үйлдвэрлэх сүүдрийн үйлдвэрлэл өссөнийг баталж байна гэж тэр тэмдэглэжээ.
Харин ерөнхий сайдын орлогч Александр Хлопонин самогон нэрэх явдал, худалдаалахад хатуу хяналт тавьж хариуцлага тооцно гэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан