Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ялалтын баярын өмнөхөн Украинд коммунист үзэл санааг хориглоно


Украины парламент Дээд Рада  улс орондоо коммунист үзэл санааг хориглох тухай хуулийг ирэх тавдугаар сарын 9-ний өмнө амжаад батлахаар  бэлтгэж байна гэж тус улсын Хуульзүйн сайд Павел Петренко мэдэгджээ.
“Парламент ойрын үед, тавдугаар сарын 9-ний наана коммунист үзэл суртлын эсрэг хууль батална. Үүний бид бүр 20 жилийн өмнө хийх ёстой байсан юм. Харин энэ парламент зориг гаргаж Украинд дахин хэзээ ч коммунист үзэл санаа дэлгэрэхгүй байх тийм хуулийг батлан гаргахад хангалттай санал өгнө гэдэгт би итгэж найдаж байна” гэж сайд хэлсэн байна.
Үүний өмнө Украины Засгийн газар украины тусгаар тогтнолын төлөө, нацизмыг ялахад амь үрэгдсэн эх орончдын дурсгалд зориулан ЗХУ-ын үед хаалттай байсан хууль сахиулах байгууллагуудын архивыг сэргээх зэрэгтэй холбогдуулан коммунист үзэл санааг хориглох тухай хуулийн төсөл өргөн бариад байгаа юм.
Украинд гарсан эргэлтийн дараа тус улсын дорнод бүсэд тусгай ажиллагаа явуулж байгааг тэргүүн нь шүүмжилсний төлөө  парламент дахь Коммунист намын фракцыг  татан буулгасан юм. Энэ шалтгаанаар бүр өнгөрсөн онд Украины Коммунист намыг татан буулгах санал ч гарч байсан юм.
Өнгөрсөн оны тавдугаар сарын эхээр коммунист намын тэргүүн Петр Симоненко “хэрэв би төрийн тэргүүн байсан бол ард түмнийхээ эсрэг зэвсэг агссан тусгай ажиллагааг зогсоож бүх цэргээ украины дорнод нутгаас нэн даруй эргүүлэн татах байсан” гэж хэлсэн юм.
Үүний нь төлөө тухайн үед Украины ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан Александр Турчинов Украины Коммунист намын үйл ажиллагаа,  салан тусгаарлагч, босогчидтой хамтарч ажилладаг эсэхийг шалгаж түүний үйл ажиллагааг хориглох арга хэмжээ авахыг даалгаж байсан юм.
Энэ дагуу ч Хуульзүйн сайд Павел Петренко өнгөрсөн 2014 оны долдугаар сард Киевийн тойргийн шүүхэд Украины коммунист намыг хориглох тухай нэхэмжлэл өгөөд байгаа юм.
Украины Засгийн газрын  өнгөрсөн гуравдугаар асрын 31-ний хуралдаан дээр Ерөнхий сайд Арсений Яценюк тус улсад коммунист, нацист суртал нэвтрүүлэг явуулахыг хориглох тухай хуулийн төслийг бэлтгэж байгаагаа мэдэгдсэн юм. Ийм хуулиудыг бэлтгэх нь Дэлхийн хоёрдугаар дайн төгссөний ойд бэлтгэх ажлын нэг хэсэг гэдгээ ч Засгийн газрын тэргүүн нуусангүй.
Украины ерөнхий сайдын орлогч Вячеслав Кириленко бас энэ хуралдаан дээр тус улсад тавдугаар сарын 8-ны өдрийг Амь үрэгдэгсдийг дурсах өдөр, харин тавдугаар сарын 9-нийг нацизмыг ялсан өдөр болгон тэмдэглэж байна хэмээн мэдэгдсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан