Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эртний эд зүйлсийг хамгаалахад туслахыг уриалав

Лалын хэт давруу үзэлтнүүд эвдэж сүйтгэж, тонох эрсдэлтэй байгаа эртний эд зүйлс, хөшөө дурсгалуудыг хамгаалахад туслахыг Сирийн Засгийн газар олон улсад уриалж байна.

“Аль-Каида” бүлэглэлийн харьяа “Аль Нусра Фронт” бүлэглэлийн босогчид өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт Идлиб хотыг булаан эзэлсэнтэй холбогдуулан ийм уриалга гаргалаа.

Идлиб нь Месопотамийн соёл иргэншлийн үед цэцэглэн хөгжсөн эртний хотуудын нэг ажээ.
Сирийн эртний хөшөө дурсгалууд, музей хариуцсан газрын дарга Маамоун Абдулкарим “Засгийн газрын хүчнийхэн Идлибийн аюулгүй байдлыг сахиулж байх үед ваар, барималууд зэрэг 1 500 орчим ширхэг эртний эд зүйлс хамгаалалтад байсан. Одоо, босогчид эдгээр эд зүйлийг тонож, хар зах дээр худалдаж болзошгүй болоод байна” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан