Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Кениг дахин заналхийллээ

Кенийн их сургуулийн цогцолбор руу дайран орж, оюутнуудыг буудан хөнөөсний хариуцлагыг өөртөө хүлээсэн лалын хэт давруу үзэлтнүүд Зүүн Африкийн энэ улсад дахин халдлага үйлдэнэ гэж заналхийлжээ.

Энэ долоо хоногийн пүрэв гарагт тус улсын зүүн нутгийн Гарисса хотын Гариссагийн их сургуулийн цогцолбор руу зэвсэгт этгээдүүд дайран орж, 148 хүнийг хөнөөсөн билээ.

Энэ халдлагыг бид үйлдсэн гэж Сомалид төвтэй “Аль-Шабааб” бүлэглэлийн босогчид мэдэгдсэн юм.

Тэд өчигдөр онлайнаар мэдэгдэл хийхдээ “Кенитэй урт хугацааны дайн дэгдээж, хотуудыг нь цусаар будах болно” гэж заналхийлсэн байна.

“Кенийн Засгийн газар ард иргэдээ сургууль, ажлын газар болон гэрт нь хамгаалж хүчрэхгүй” гэж тэд хэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан