Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Кенийн Ерөнхийлөгч гашуудал зарлажээ

Энэ долоо хоногийн пүрэв гарагт Гарисса хотод нь террорист халдлага болсонтой холбогдуулан Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кенятта улс даяараа бямба гарагаас эхлэн гурав хоног гашуудал зарлажээ. Энэ хугацаанд тус улс төрийн далбаагаа хагас бөхийлгөх аж.

“Кенийн 150 орчим иргэнийг хайр найргүйгээр хөнөөсөн террорист халдлага болсонтой холбогдуулан би улс даяар гашуудал зарлаж байна. Засгийн газар хохирогчдын ар гэрийнхэнд чадах бүхнээрээ тусална”  гэж тус улсын Ерөнхийлөгч Ухуру Кенятта хэлжээ.

Гариссагийн их сургуулийн цогцолборт болсон уг террорист халдлага нь 1998 онд нийслэл Найроби хот дахь АНУ-ын ЭСЯ-нд тэсрэх бөмбөг дэлбэлснээс хойш Кенид болсон хамгийн олон хүний аминд хүрсэн халдлага юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан