Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дөрвөн сарын 1-ний наргианаас болж 3 жилийн ял авах нь

Өнгөрсөн дөрвөн сарын 1-нд ОХУ-ын Новосибирь мужийн  төмөр замын Тогучин өртөөний цагдаагийн хэлтэс рүү хэн нэгэн утасдаж “Тогучин-Новосибирск” чиглэлийн цахилгаан галт тэргэнд тэсрэх бөмбөг байгаа гэж хэлсэн байна. Тээврийн цагдаагийнхан галт тэргийг зогсоон үнэрч нохой авч очин үзлэг хийсэн ч тэсэрч дэлбэрэх бодис олоогүй гэнэ. “Зорчигчдыг нүүлгэн шилжүүлж, галт тэргийг удаан хугацаагаар саатуулах шаардлага гараагүй” хэмээн цагдаагийн алба мэдээлжээ.
Мэргэжилтнүүд дараа нь хэн утастсаныг тогтооход урьд нь хулгай, дээрмийн хэргээр ял эдэлж байсан 27 настай залуу худал мэдээлэл өгсөн нь илэрч, түүнийг саатуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Дөрвөн сарын 1-ний энэ наргиан нь түүнд гурван жилийн хорих ял өгч магадгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан