Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Муур 17 хоног ямар ч хоол усгүйгээр Египетээс Англи ортол явжээ

Британийн Мортон-он-Лагг тосгонд ачаа хүлээн авсан Mediterranean Linens компанийн ажилтнууд нэгэн чингэлгээс өрөвдөлтэйгөөр мяулах чимээ сонсон онгойлготол өлсч туйлдсан шар муур гарч ирсэн байна. Уг чингэлгийг Египетээс авчирсан нь замдаа 17 хонож ирсэн байжээ.
Тэр дор нь Бриатнийн хатан хааны Амьтантай зүй бус харьцахын эсрэг нийгэмлэгийн төлөөлөгчид ирж найман сартай тэр шаргал муурыг ивээлдээ авчээ.
Энэ нийгэмлэгийн төлөөлөгч Лора Эшли далайгаар 17 хоног хоол ундгүй явж ирсэн мууранд Синдбад гэсэн нэр өгсөн байна. Тэд чингэлгийн дагалдах бичиг, лац тэмдгийг шалгаад гааль дээр огт онгойлгоогүйг баталжээ.  
Одоо Синдбад муурыг мал эмнэлэгт хүргээд Бристольд дөрвөн сар хөл хорионд байлгах юм байна. Үүний дараа амьтан хамгаалах нийгэмлэгийн төвд аваачин нягтлаад шинэ эзэн олж өгнө гэнэ.

0 Сэтгэгдэл
Elbedorj uund Ulsiin baatar tsol ugie ee.
Хамгийн их уншсан