Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Украйнд Оросын кино, цувралыг гаргахыг хориглов

Украйны Ерөнхийлөгч Петр Порошенко нь Украйнд Оросын зарим төрлийн кино, ТВ-ийн цувралуудыг үзүүлэх, нэвтрүүлэхийг хориглосон хууль баталжээ. Энэ хуулийг энэ оны хоёрдугаар сард Украйны парламентын олонх санаачлан баталсан бөгөөд Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох байсан юм. Ийнхүү хүчин төгөлдөр болсон хуулийн дагуу ОХУ-ын арми, цагдаа, тусгай алба гэх мэт хүчний байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилсан, магтсан бүх л төрийн кино, ТВ цувралуудыг гаргахыг хориглож байгаа юм. Мөн энэ хуулинд багтаагүй ч Украйны эрх баригчдын үзэл сурталд нийцэхгүй гэсэн өөр 20 киног тус улсын нутаг дээр гаргахыг хориглон хар жагсаалтад оруулаад байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан