Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цаазын ял хүлээж 30 жил хоригдсон хүнийг буруугүй хэмээн суллалаа

АНУ-ын Алабама мужийн Монтгомери мужийн шүүх 58 настай Энтони Хинтоныг буруугүй хэмээн сулласан байна. 1986 онд зоогийн газрын хоёр менежерийг алсан хэрэгт сэжиглэн Хинтоныг баривчилж цаазаар авах ял оноосныг гүйцэтгэхийг хүлээн тэр шоронд 30 жил суужээ.
Менежерүүдийг алсан сум хэргийн газарт байсан Хинтоны буунаас гарсан гэж тухайн үед мөрдөн байцаагчид тогтоосон ч саяхан хийсэн балластик шинжилгээгээр энэ дүгнэлт ташаа байсан нь нотлогдсон байна. Ингээд шүүх Энтони Хинтоныг хүн амины хэрэгт буруугүй гэж үзэн дөрөвдүгээр сарын  3-нд суллахаар болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан