Хорт хавдар тусах эрсдэлтэй учраас цаашид үр хүүхдийнхээ өсч хүмүүжихийн харж амьдрахын тулд хэмээн олон удаагийн хагалгаанд ороод байгаа Холливудын үзэсгэлэнт бүсгүй саяхан нөхрийнхөө овгоор албан ёсоор овоглох болжээ. Мөн тэрээр ирэх саруудад хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргаж байна. Түүнийг хөх, өндгөвчний хагалгаанд ороход Холливудын оддоос хамгийн түрүүнд хажууд нь байж сэтгэлээр дэмжиж байсан хүмүүс бол Ричард Гир, Жулия Робертс нар юм. Тэд буддын шашны тухай ярьж, Жолид тэр цаашид сэтгэлзүйгээ аль болох тайван байлгаж, бясалгал хийхийг санал болгосон гэнэ. Магадгүй эмчлэгдэшгүй энэ өвчний тухай айдсаа хамгийн түрүүнд өөрөөсөө салгах хэрэгтэй хэмээн тэд зөвлөөд үүнд буддын шашин хамгийн зөв эмчилгээ болно гэж. Тиймээс Жулия өөрийнхөө төлөвлөгөөнд Монгол, Түвдэд ганцаар аялах тухай тусгаж эхэлсэн байна. Жулия Робертсын хувьд нууцаар Монголд тогтвол ирж, гэр унтаж, сэтгэлийн болон биеийн хүч хуримтлуулдаг гэдэг.