Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Италичууд хурга хамгаалан тэмцэнэ


Улаан өндөгний баярын гол бэлгэ тэмдэг,  энэ баярын хүндэтгэлийн зоог болдог хурганы эрхийн төлөө италийн идэвхтнүүд тэмцэхээр болжээ. 2000 гаруй жилийн туршид  шашны энэ баярын үеэр хурганы махаар хүндэтгэлийн зоог бэлтгэдэг уламжлал олон оронд бий. Өндөг, туулайн мах хэрэглэдэг ч гол нь хурганы мах хэрэглэдэг хэмээн эдний төлөөлөл Ангус Маккиннон хэлжээ.
Ийм болохоор италийн олон нийтийн “Green Place” байгууллагын идэвхтнүүд хурга хамгаалахаар шийдэж эл уламжлалыг өөрчлөхийг шаардах юм байна. Тэд нэр алдартай хүмүүс, жүжигчин, хөгжимчдийг энэ арга хэмжээндээ татан оролцуулж хурга дүрсэлсэн зурагт хуудас дээр “Намайг битгий алаач” гэж бичин сэрэгүүцлээ илэрхийлэх гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан