Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Агнуурын тэнгист оросын хөлаг живж 43 хүн амь алдлаа


Агнуурын тэнгист Камчаткийн эрэгт оросын “Дальний Восток” хөлөг живж 43 далайчин амь үрэгдсэн хэрэг пүрэв гарагийн шөнө гарчээ.
Петропавловск-Камчатскын далайн боомтын аврах албаны төлөөлөгч Артур Рец “Осол босон газарт 26 хөлөг ажиллаж багийн 106 хүнийг хөлөг дээр гаргаснаас 43 нь амь үрэгдсэн байлаа” гэж “Интерфакс” агентлагт мэдээлжээ.

Зарим эх сурвалж хөлөг дээр 132 хүн байсан гээд одоо 26 далайчныг эрж байна гэж байгаа ч зарим нь хөлгийн багт 78 орос, Латви, Мьянма, Украин, Вануатугийн 54 иргэн байсан гэж байна.
“Дальний Восток” хөлөг нь 1989 онд усанд тавьсан, 104,5 метр урт, 16 метр өргөн, 5720 тонн усан түрцтэй юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан