Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их сургуулийн хашаанаас эрдэмтдийн оршуулгын газар оллоо


Кембрижийн их сургуулийн Сент Жонсын коллежийн барилгын дороос археологчид дундад зууны үеинй 1300 гаруй эрдэмтний шарил олж илрүүлсэн байна. Тус их сургуулийн археологи, хүн судлалын салбарын эрхлэгч Крейг Сесфорд The Independent хэвлэлд өгсөн ярилцлагадаа гурван жилийн өмнөөс хийсэн малтлагын дүнд дундад зууны үеийн эрдэмтдийн оршуулгын газраас 1300 орчим шарил олж илрүүлсний 400-гийнх нь араг яс бүтнээрээ байсан гэжээ.
Энэ хүмүүсийг XIII-XY  зууны үед оршуулсан гэж үзэж байгаа юм байна. Мөн оршуулгын ийм  газар байгаа нь ХХ зууны дунд үед тодорхой болсон ч яг хаана байгаа нь одоо л илэрч байгаа энэ гэнэ.
Нутгийн хүмүүсийн яриагаар бол тэнд тархсан тахал, халдварын улмаас ийм оршуулгын газар бий болсон гэж байгаа ч археологийн болон хүн судлалын талаас ямар нэгэн шинжлэх ухааны дүгнэлт гараагүй байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
европ тэр чигээрээ оршуулга
Хамгийн их уншсан