Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОХУ-ын Приморийн хязгаарт шар усны үер нүүрлээд байна

Цас хайлан голуудын усны түвшин нэмэгдсэнээс ОХУ-ын Приморийн хязгаарт шар усны үеэр нүүрлэж олон суурин газрыг хамраад байна. Өнөөдрийн байдлаар 136 аж ахуйн эдлэн газар усан доор байна гэж хязгаарын Онцгой байдлын газар мэдээлжээ.
Спасскийн районд гэхэд л голуудын усны түвшин өндөр хэвээрээ байгаа бол Кулешовка голын ус бага зэрэг татарч байгаа гэнэ. Черниговын районд Илист голын усны түвшин хэвээрээ өндөр байгаа бол Кировын районд Уссур мөрөн түүний цутгалан Крыловка гол эргээ халин үерлэсээр байгаа юм байна.
Эргээсээ хальсан ус байшингуудад орж 10 см хүртэл өргөгдсөн байна. Одоо үерийн бүсэд 45 суурин газар, сууцны 885 байшинд нийтдээ 2625 хүн байгаа юм.

0 Сэтгэгдэл
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Хамгийн их уншсан