Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Нефтийн магнатын ач хүү амь үрэгдсэнийг олжээ
Америкийн нефтийн магнат Жан Пол Геттийн ач хүү 47 настай Эндрю Геттийг Холливудын толгод дахь гэртээ нас барсан байхыг гуравдугаар сарын 31-ний өдөр олсон байна. Тэрээр энэ байранд 1996 оноос хойш амьдарч байжээ.
Хэвлэлүүдийн мэдэлснээр бол түүнийг алсан хэрэгт сэжиглэж найз байсан бүсгүйг нь саатуулсан байна. Уг нь тэр бүсгүй Эндрюг зүрхний шигдээс боллоо хэмээн түргэн тусламж дуудсан ч эмч нар талийгаачийг “шулуун гэдсэндээ шар олсны улмаас цус алдсан” гэсэн дүгнэлт гаргажээ.
Лос-Анжелосын цагдаагийн газар аллагын хэргийг мөрдөж эхэлсэн байна.
Эндрю Гетти тэрбумтан Гордон Геттийн долоон хүүхдийн нэг, Форбес сэтгүүлийн үнэлгээгээр 201 тэрбум доллартай хүн байжээ. Эдний гэр бүл таван тэрбумын хөрөнгөөрөө америкийн хамгийн баян өрхүүдийн 54 дүгээрт жагсдаг байсан байна. 1973 онд Эндрюгийн нэг дүү Жон Пол Гетти III-ыг хулгайлж гггггэрийнхэн нь мөнгө төлөхөд хүрч байсан юм.

0 Сэтгэгдэл