Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америкийн дундаж давхаргынхан хамгийн сайн хадгаламж эзэмшигчид

Америкчуудын бараг тэн хагас нь орлогынхоо тав хүрэхгүй хувийг ирээдүйдээ зориулж хадгалдаг бол 18 хувь нь огт хадгаламжгүй гэдэг судалгаа гарчээ. Харин хүн амын 25 орчим хувь нь орлогынхоо 10-аас дээш хувийг хадгалдаг юм байна. Дээрх судалгаанаас үндэслэн банк санхүүгийн салбарын мэргэжилтнүүд америкчуудыг орлогынхоо 15 хувийг хадгалахыг зөвлөж байна. Амьдралд тохиолдож болох гэнэтийн нөхцөл байдал, жил ирэх тусам хүндэрч буй тэтгэврийн сан зэргийг харгалзан хувь хүн орлогынхоо 15 хувийг хадгалж байх нь зүйтэй гэнэ.
Америкийн дундаж давхаргынхан хамгийн идэвхтэй хадгаламж эзэмшигчид бөгөөд тэдний 35 хувь нь жилийн 50-75 мянган ам.долларын орлогын 10 орчим хувийг цааш хийдэг аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан