Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын агентлаг руу хүмүүс халдлаа
АНУ-ын Мерилэнд мужийн Форт-Миде дэх Үндэсний Аюулгүй байдлын агентлагийн албан байр луу хоёр зэвсэглэсэн этгээд авто машинаар нэвтрэхийг оролдсон хэрэг гарсан байна. Аюулгүйн албаны ажилтнууд тэднийг саатуулах гэж гал нээснээр нэг нь амь алдаж, нөгөө нь шархадсаныг баривчиллаа гэж CNN агентлаг дамжууллаа.
Тэдний унаж явсан, хулгайд алдагдсан Ford Escape машинд үзлэг хийх үеэр зэвсэг, хар тамхи илэрсэн байна. Үүний зэрэгцээ дайрагчдын нэг нь эмэгтэй хүний хувцас өмссөн байжээ.
Холбооны мөрдөх товчоо энэ хэргийг шалгаж эхэлсэн байна. Тэдний үзэж байгаагаар энэ хэрэг терроризмтой холбоогүй гэнэ.
Энэ сар гарсаар ийм хэрэг хоёр дахиа гарч байгаа юм байна. Гуравдугаар сарын эхээр мөн энэ байр луу буудах гэсэн нэгэн эрэгтэйг саатуулсан юм. Энэ хүн хоёрдугаар сард бас Нью-Хэмпшир мужийн Хановео хотод худалдааны төвд гал нээж байсан хүн байсан юм.

0 Сэтгэгдэл