Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны санхүүжилтээр спортын шинэ ордон Хандгайтад баригдаж байгаа бөгөөд барилгын ажил дуусах шатандаа оржээ.
NBA-гийн стандартын дагуу баригдаж байгаа тус ордны нээлтийн ажиллагааг ирэх дөрөвдүгээр сарын эхээр зохион байгуулахаар төлөвлөжээ. Шинэ ордон 2000 хүний багтаамжтай бөгөөд бэлтгэлийн заал, 80 хүний ортой буудал, фитнесс заал, саунтай юм. Бэлтгэлийн заалнаас бүрдсэн цогц баазад сагсан бөмбөгийн бүх насны шигшээ багууд, баг тамирчид бэлтгэл, сургуулилтаа хийх боломжтой.
Улаанбаатар хотоос баруун хойш 40 км-ын зайд байрлах Хандгайтын цанын баазыг иргэд өвлийн улиралд л зорьдог байсан бол одоо жилийн дөрвөн улиралд сагсан бөмбөгийн тэмцээн үзэхээр Хандгайтыг зорьдог болно.