Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.Түвшинбат: Ш.Сарантуяа захирлыг ажлаас нь чөлөөлөх үндэслэл бидэнд байхгүй

Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Р.Түвшинбатаас 62 дугаар сургууль дээр үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхээр ямар арга хэмжээ авч буй талаар дараахь тодруулгыг авлаа.

-62 дугаар сургуулийн багш нар ажил хаясан та­лаараа өнөөдөр /өчиг­дөр/ хэвлэлийн хурал зарлаж цаашид ч ажлаа хийхгүй гэдгээ мэдэгдлээ. Та бүхний зүгээс ямар гарц байна вэ?
-Ажлаа хаяад найм хоног болж буй ч ямар нэгэн шийдэлд хүрч чадахгүй л байна. Бидний зүгээс ажил хаялтаа зогсоо гэдэг шаардлагыг удаа дараа тавьсан. Та нарын ажил хаялт хууль бус шүү гэж өдөр бүр сануулж буй.  Хуулийн дагуу ажлаа авсан Сарантуяа захирлыг ажлаас нь чөлөөлөх үндэслэл бидэнд байхгүй болохоор хүнд байдалд орчихоод байна л даа. Тэдний энэ үйлдэл хууль бус уу, үгүй юү гэдгийг хуулийн дагуу шүүхийн шийдвэрээр тогтоох ёстой. Тиймээс захиралд нь хуулийн дагуу энэ асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэ гэж үүрэг өгсөн.

-Багш нар нь Ш.Саран­туяа захиралтай хамтарч ажиллаж чадахгүй гэх шалт­­гаанаа та нарт хэрхэн тайлбарлаж байх юм?
-Өмнө нь ажиллаж байхдаа байнга дарамт шахалт үзүүлдэг байсан. Ажилчдыг хоёр хувааж хагаралдуулдаг, ааш муутай хүн гээд элдвээр л хэлж байна билээ.

-Ш.Сарантуяаг өөрөө сайн дураараа ажлаа өг гэж багш нар нь шаардсан байна билээ?
-Тийм ээ. Сарантуяа захирал ч гэсэн сайн дураараа ажлаа өгөхгүй гэдгээ мэдэгд­сэн. Тиймээс богино хугацаанд энэ асуудлаа шийдвэрлэх хэрэгтэй гэдгийг нь бид анхааруулсан. Уг нь, асуудлаа шийд­вэрлэхээр дүүргийнхээ Засаг даргад хандаад зуучлагч томилж өгөхийг хүссэн юм билээ. Гэвч томилж өгөх бо­ломж­гүй гэсэн хариу авсан байна.

-Яагаад зуучлагч то­милж өгөөгүй юм бол?
-Хөдөлмөрийн маргааныг хоёр тал зуучлагчаар зууч­луулж шийдвэрлэж эвлэрэх ёстой байдаг юм. Зуучлагч олоогүй тохиолдолд тухайн дүүргийн Засаг дарга зуучлагч томилж өгдөг. Энэ асуудал нь өөрөө хөдөлмөрийн маргаан биш тэмцэл болохоор зуучлагч томилж өгөхгүй гэж байсан.

-Багш нарыг хүчээр ажиллуулах ямар ч боломж байхгүй юу. Дунд нь хүүхдүүд л хохироод үлдлээ?
-Тийм ээ. Манай байгуул­ла­га хүч хэрэглэж багш нарыг нь ажил хийлгэх ямар ч бо­ломж­гүй. Тийм эрх ч байхгүй боло­хоор байнга л ажлаа хий­гээч ээ гэдэг шахалт үзүүлж байна. 

-Ц.Отгонбагана дарга то­милолтоос ирсэн гэсэн. Энэ асуудлын талаар юу гэж байх юм?
-Тус сургуулийн хамт олонтой уулзахаар болсон. Гэх­дээ өнөө маргаашийн алинд нь уулзахыг одоогоор хэлэх боломж­гүй. Мөн уулзаад зохи­цуулж чадах үгүйг нь ч хэлж мэдэхгүй байна.

0 Сэтгэгдэл
өөр захирал байлаа гээд та нарын үзүүлэлт нэмэгдэх үү Даваадоржийн үед ямар багш сурагч ямар амжилт гаргав өөр захиралтай болсноор та нар дээрдэнэ хичээлээ сайн заана гэсэн баталгаа байна уу батжаргалыг байх хугацаанд хэн ямар амжилт гаргав
Багш
Наад хүнээ хжлыг хийлгээчээ ном журмаараа л явж бгаа юм бна . Энхцэнгэл, Оьгонбагана, Мягиар нар болточ та 3 , багш нарыг битгий ьурхтраад бай
Хамгийн их уншсан