Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гудамжинд бүжиглэгсдэд зориулан дүрэм гаргажээ


Хятадын эрх баригчид гудамж талбайд нийтээрээ дасгал хөдөлгөөн, бүжиг хийдэг хүмүүст зориулсан дүрэм журам гаргажээ. Хятадын хаа сайгүй өдөр тутам тааралддаг, ахмадууд голдуу хийдэг энэ дасгал хөдөлгөөн, бүжиг нь нийтийн эрүүл мэндэд тустай ч ойр хавийн оршин суугчдынхаа амгалан тайван байдалд саад боллоо гэсэн гомдол нэлээд гардаг учир нийтийн хэв журмыг сахиулах үүднээс ийм дүрэм гаргасан аж. Хүмүүс бүжиг хийхдээ хөгжмөө хэт чанга тавих, орой үдшийн цагаар ч хөл хөдөлгөөн үүсгэх гэх мэтээр орчин тойрныхоо амгалан тайван байдалд нөлөөлөөд байгаа учир хөгжмийн дуу хэр зэрэг чанга байхаас эхлээд ямар хөдөлгөөн хийхийг хүртэл дүрмээр зааж өгчээ.
Өнгөрсөн жил Венжоу хотын сайн дурын бүжигчид өөрсдийнх нь тухай гомдол гаргасан оршин суугчдыг хашраахын тулд 260 мянган юань буюу 42 мянган ам.доллараар мэргэжлийн хөгжмийн өсгөгч худалдан авсан удаатай гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан