Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Селин Дион нөхрөө асрахаар уран бүтээлээ завсарлалаа


Дуучин Селин Дион хорт хавдраар өвчилсөн нөхрөө асрахаар уран бүтээлээсээ түр хөндийрөөд байгаа. Түүний нөхөр, мөн менежер Рене хоолойн хорт хавдрын улмаас байнгын асаргаанд байх шаардлагатай болсон учир тэрээр тайзнаасаа нэг жилийн хугацаатай завсарлага авсан юм. 46 настай дуучны нөхөр 73 настай Рене Анжелил өөрөө хооллож чадахгүй байгаа учраас өдөрт гурван удаа гуурсаар түүнийг хооллодог, энэ бүх хүнд цаг үед нөхөртэйгөө хамт байх хэрэгтэй байна хэмээн Селин Дион “Good Morning America” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө нулимс унаган ярьжээ.
Тэрээр 14 жил хамтран ажилласан менежертэйгээ 1994 онд гэрлэсэн юм. Түүний нөхөр 1999 онд анх хоолойн хорт хавдраар өвчилж, тухайн үед эмчилгээ хийлгэж эдгэрсэн боловч өнгөрсөн онд өвчин нь дахин сэдэрснээр Селин Дион Лас Вегасын “Caesars Palace”-т нэг жилийн турш хийх гэрээтэй тоглолтоо хүртэл цуцалсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан