Жил бүр хот болон улсын олимпиадад өндөр амжилт гаргасан 9, 11 дүгээр ангийн сурагчдыг хотын даргын нэрэмжит шагналаар урамшуулж байхаар болсон. Энэ жил нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 73 хүүхэд улсын 11 төрлийн олимпиадаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, багаараа улсад түрүүлэн нийслэлийнхээ нэрийг өндөрт өргөсөн юм. Тиймээс хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон улсын болон улс, хотын олимпиадад тэргүүн байрт шалгарч алтан медалийн эзэд болсон 26 сурагч өнөөдөр нийслэлийн шилдэг хүүхэд болов. Тэдэнд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагнал гардуулсан юм. Мөн улсын олимпиадад амжилттай оролцсон англи хэл, хими, математик, физик, биологийн багш нар алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ. Хот болон улсын олимпиадад шавь нараа сайн бэлтгэж, амжилттай оролцуулсан багш нарыг мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар шагнасан юм.