БСШУЯ-ны сайдын нэрэмжит “Монгол-Солонгосын хамтарсан Роботын хоёрдугаар тэмцээн”-ийг “Green сity” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар болжээ. Сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлэх, технологийн дэвшилтэй танилцах, солонгос найз нөхөдтэй болж зуны амралтаа сонирхолтой, хөгжилтэй өнгөрүүлэхэд нь тус дөхөм болно хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзсэн байна. Тэмцээнд ерөнхий боловсролын сургуулиудын 2012-2013 оны хичээлийн жилд ес, 10, 11 дүгээр ангид суралцах сурагчид болон БСШУЯ-ны харьяа олон улсын лаборатор сургуулиудын ес, 10, 11 дүгээр ангийн сурагчид, Солонгосын “Ансиан” технологийн сургуулийн ахлах ангийнхан оролцох боломжтой юм байна. Тэмцээний эцсийн шалгаруулалт БСШУЯ-ны харьяа “Шинэ эрин” олон улсын лаборатор сургууль дээр долдугаар сарын 28-30-нд болно.