Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
Үнээ, аварга загас, аалз...Тэнгэрээс чинь юу эс унах вэ....
aytaihan hereg baina daa, zugeer batal tengerees mah buuj ireed l....
Үгүй хөдөө архидан наргиж байхад нь хийсгээд Номхон далайд хаячихвал арай дээр
76 g huduu huralhiij baihad n sorood avaad yavchaasai
manai 76 hujaad nuurseer boroo oruulj bgaa sh de
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Тэнгэрээс чинь хур бороо, цас л унадаг биз дээ. Эсвэл солир, сансрын хог, техникийн хаягдал унах нь бий, гэхдээ ховор. Гэтэл үнээ, гольфын бөмбөг, аалз унаад ирвэл яах вэ. Ийм сонин зүйлээр “бороо” орсон тохиолдол бас байна аа. Бүр хэд хэд бүртгэгдсэн байдаг байна. Зарим нь бүр өнөө хүртэл нууц нь тайлагдаагүй байгаа гэнэ.
Аалз, шавьжны тухайд бол өндөр модонд үүрлэдэг нь хүчтэй салхинд туугдан өөр газар “бороо” болон ордог байж болно гэж эрдэмтэд тайлбарлаж байна. Хар салхи нэг газрын мэлхий, өт, далайн амьтдыг бас дээш хөөргөн өөр газарт “оруулахыг” үгүйсгэхгүй. Гольфын бөмбөг ч ийм байж болох. Юутай ч тэнгэрээс “бороо” болон унасан хамгийн сонин 10 зүйл энэ байна.
10. Мөнгө
Германы 24 настай бүсгүй машинаараа явж байтал гэнэт тэнгэрээс бөөн евро унаж эхэлжээ. Тэрээр машинаа зогсоон чадахын хэрээрээ л цуглуулж эхэлсэн байна. Тэгээд цагдаагийн газарт очиж энэ тухайгаа хэлээд үйл явдал болсон газрыг зааж, цуглуулж авах гэсэн боловч маш их мөнгө байсан болохоор чадаагүй цаана нь зөндөө үлдсэн гэж ярьжээ. Төрийн төлөөлөгчдийг дагуулан хэрэг болсон газарт очтол юу ч байсангүй. Мөнгө хаанаас унасаныг хэн ч мэдээгүй өнгөрч.
9.Түүхий мах
Хатагтай Аллен Крауч хашаандаа саван чанаж байтал гэнэт тэнгэрээс том том зүйл унаад эхэлж. Гайхаад хартал хэсэглэж хэрчсэн түүхий мах. Махны хэмжээ сайндаа л 25 хавтгай дөрвөлжин см. Махан бороо ердөө 96х46 метр газарт л орсон байна. Тэр үед тэнгэр цэлмэг байсан болохоор ийм их махан бороо хаанаас орсныг хэн ч тайлж чадаагүй. Мэдээж орон нутгийн төрийн алба, хуулийнхан ирж үзсэн, бүгд гэрчилдэг.
8.Цусан бороо
2008 онд Колумбын жижигхэн хот Ла Сьерра Чокод ер бусын юм болж час улаан бороо орох нь тэр. Яг л цус шиг байхаар нь шинжилгээнд өгтөл энэ бол үнэхээр цус байна гэсэн дүгнэлт гарч.
Гэгээнтэн Жонни Милтон Кордоба харин хүмүүсийг муу үйл хийснийх нь төлөө бурхан анхааруулга өгч байгаа нь энэ гэж уншлагын үеэрээ тайлбарлажээ. Зевс бурхан хүмүүсийг тулаанд олноороо үрэгдэхийг зөгнөн цусан бороо оруулсан гэдэг домог байдаг.
7. Үнээ
1997 онд японы загас агнуурын завин дээр тэнгэрээс гэнэт үхэр унаад ирсэн байна. Мэдээж үнээ, тэгээд тэнгэрээс унасан болохоор их хүчтэй байж, завийг нь хөмрүүлчихэж. Загасчдыг тэр дор нь аварч, шууд л шорон руу илгээжээ.
Харин энэ үеэр Оросын агаарын цэргийн хисэх хүчний төлөөлөгч японы эрх баригчидтай холбогдож ичингүйрсэн мэдэгдэл хийсэн байна. Хэргийн учир нь оросын ачааны нисэх онгоцны багийнхан сибирийн нэг нисэх буудал дээр бэлчээрлэж явсан үхрийг хулгайлаад онгоцондоо аччихсан юм байна. Гэтэл агаарт явахад нь үхэр догширч ийш тийш давхин онгоцыг нь тэнцвэр алдагдуулж эхлэхээр далай дээгүүр явж байхдаа доош унагчихсан нь тэр гэнэ.
6. Гольфын бөмбөгнүүд
1969 оны есдүгээр сарын 1-нд америкийн Флорида мужийн Пунта-Горда хотын иргэд гольфын бөмбөгөөр бороо орохыг үзжээ. Бөмбөг маш их зам талбай, хашаа, усны суваг гээд Пунта-Горда арлыг бүхэлд нь бүрхсэн гэнэ. Бөмбөгөн бороо зүгээр ч нэг дайраад өнгөрсөнгүй нэлээд удаан хугацаагаар, зарим хүний хэлснээр бол шөнөжингөө орсон гэдэг. Цаг уурчид харин Пунта-Горда хотын зэргэлдээ болсон хар салхи энэ тойргийн гольфын олон зуун талбай дахь бөмбөгийг хамж аваад танай хотод “оруулсан” нь энэ гэж тайлбарлажээ.
5. Амьд аварга загас
2012 оны аравдугаар сард Сан-Хуан Хиллзийн гольф клуб тэнгэрээс ер бусын зочин хүлээж авсан нь амьд аварга загас байх нь тэр. Аварга загасыг гольфын талбайн ажилтан анх харж тэргэнцэр дээрээ ачин клубын байшиндаа авчирсан байна. Тэд аварга загасаа усанд тавьж амьтан судлаач дуудахад тэр нь ирээд Номхон далайн аварга загас гэжээ. Бас л яагаад тэнгэрээс аварга загасан “бороо” орсныг хэн ч тайлбарлаж чадаагүй.
4. Загас
2010 онд Лажанам хотын дээрээс загасан бороо орсон. Загаснууд амьд байсан учраас унамагц нь хүмүүс цуглуулж авсан байна. Энэ хотод ирээд байсан нэгэн өөрийнхөө гэр лүү залгаж шинэ мэдээ дуулгахад цаадуул нь тоглож байна л гэж бодсон гэдэг.
Цаг уурынхан мөн л хар салхи нуурыг дайрч загаснуудыг хаман тэнгэрт гаргаж тэд нь хэдэн зуун км “нисээд” унасан гэж тайлбарласан байна. Эндхийн Лес Дилен гэгч нэгэн ийм тохиолдол анх удаагаа болж байгаа юм биш гээд 30 жилийн өмнө бас ийм загасан бороо орж байсан гэжээ.
3.Мэлхий
Мэлхийгээр бороо орсон тохиолдол нэг биш. 2009 оны долдугаар сард Японы Исикава аймагт мэлхийгээр бороо орсон бол 2010 онд Унгарын Ракоцзифалва хотод бүр хоёр ч удаа мэлхийн бороо оржээ. Мэлхийн бороо нь харин усан бороо, усан хуйтай хамт ордог болохоор хүчтэй усан хуй тэднийг тэнгэрт гаргасан байж болох.
2. Аалз
Эрик Ряйс гэгч Санту-Антониу-да-Платинад очиж найзынхаа хуримд оролцож дүрс бичлэг хийгээд харьж явтал гэнэт тэнгэрээс маш их аалзнууд унаад эхэлж. Энэ сонин үзэгдлийг тэрээр шууд л дүрс бичлэгийг нь буулган авчээ. Аалзнууд нь Anelosimus eximius төрлийнх байсан гэнэ. Параны их сургуулийн биологчид үүнийг энэ төрлийн аалз өндөр модон дээр үүр засч амьдардаг болохоор хүчтэй салхинд хийсэн ирсэн нь энэ гэж тайлбарлажээ.
1. Өт
Америкийн Женнингс хотын цагдаагийн хэлтсийн ажилтан Элеонор Бил ажилдаа явж байтал гэнэт тэнгэрээс өчнөөн олон өт унаад эхлэхийг харж. Элеонор бүсгүй айж балмагдан дэргэдүүрээ явж байсан хамтрагчаа зогсоож учрыг тайлбарлажээ. Үнэхээр ийм өтөн бороо орсныг хамтрагч нь ч бас гэрчилдэг. Хэрхэн яагаад ийм явдал болсныг хэн ч тайлбарлаж чадаагүй. Бас л усан хуй, хүчтэй салхины нөлөө байж болох.

0 Сэтгэгдэл
2015.03.25
2015.03.25
2015.03.25
2015.03.25
2015.03.25