Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Хятадын өндөр албаны хүнийг аллагын хэргээр баривчиллаа
Хятадын Өвөр монголын өөртөө засах орны өндөр албаны түшмэл Бүх Хятадын Ардын улс төрийн зөвлөх зөвлөлийн хорооны дарга асан Жао Липинийг 28 настай нууц амрагаа алсан хэрэгт сэжиглэн баривчилсан байна. Хятадын хэвлэлүүдэд бичиж байгаагаар бол өнгөрсөн 2014 оны зургадугаар сард албан тушаалаасаа огцорсон Жао Липин энэ гуравдугаар сарын 20-нд Чифэн хотын зочид буудалд энэ амрагтайгаа хамт хоносон юм байна. Өглөө нь тэрээр яасныг бүү мэд эмэгтэйгээ хоёр удаа буудсан ч хараахан алаагүй гэнэ.
Шархадсан эмэгтэй зугтааж цагдаад мэдэгдсэн ч Жао түүнийг машинд суулган авч яваад цогцосыг нь хотоос гаргаж шатаасан байна. Цагдаагийнхан мөрдсөөр Жаогийн машиныг Чифэн хотоос 150 км-ийн зайд байдаг Хишигтэн-Ци хошуунаас олоход 64 настай Жао машинаас хамаг хувцас нь цус болчихсон гарч иржээ. Түүнээс гар буу, хутга олсон, баривчлах үед эсэргүүцэл үзүүлээгүй байна.
Жао Липин Ардын зөвлөх зөвлөлийн албанд ирэхээсээ өмнө Өвөр Монголын Аюулгүй байдлын албанд 33 жил алба хааж, 2005 онд Олон нийтийн Аюулгүй байдлын удирдах газрын даргаар томилогдож байжээ.
Жао Липинийг хятадын Фалуньгин хөдөлгөөний идэвхтнүүдийн мөрдөх, залхаах ажилд идэвхтэй оролцдог байсан гэж энэ хөдөлгөөний мэдээллийн Minghui.org сайтад бичсэн байна.

0 Сэтгэгдэл