Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оросын танхайчууд сэтгэцийн эмнэлгийг барьцаалдаг болов


ОХУ-ын Екатеринбург хотын сэтгэц судлалын эмнэлэгт 34 настай нэгэн эрэгтэй  орж ирэн хамгаалагчдыг эмчээ дуудахыг шаарджээ. Хамгаалалтын албаныхан татгалзахад тэрээр халааснаасаа хутга гарган хүмүүсийг заналхийлж эхэлсэн байна. Тэрээр хутгаа тэнд очоод байсан нэгэн эрэгтэйн  хоолойд тулгаж заналхийлж байснаа гар буу гарган өнөөх эрэгтэй хөлд хоёр удаа, гарт нь нэг удаа буудсан байна.
Хамгаалалтынхан цагдаа дуудаж барьцаалагчийг баривчлан, шархадсан эрэгтэйг эмнэлэгт хүргэжээ.
Барьцаалагч этгээд өөрийгөө согтуу байсан, зөвхөн эмч л дуудах гэсэн юм гэж зөвтгөхийг хичээсэн ч одоо эрүүгийн хариуцлагад татагдаж долоон жилийн хорих ялаар шийтгүүлж магадгүй болоод байна.
Яг үүнтэй адил хэрэг ердөө энэ хэргээс долоо хоногийн өмнө бас гарсан юм. Гуравдугаар сарын 15-нд сэтгэцийн  эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасагт  33 настай эрэгтэй дайран орж архины хамаарлаар эмчлүүлж байсан, өөрийнх нь хайртай бүсгүйг  суллахыг шаардаж агаарт хий буудан 30 настай тэр эмэгтэйг аван зугтаахыг оролдсон юм. Тэр этгээд өмнө нь хулгай, дээрмийн хэргээр ял эдэлж байсан нэгэн байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан