Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Биеэ үнэлэгчийг царай муутай хэмээн цагдаад гомдолложээ

Британийн Солихалл хотын нэгэн эрэгтэй цагдаагийн газарт утасдаж өөрийнх нь авсан биеэ үнэлэгч царай муутай, сайхан биш байлаа хэмээн гомдол мэдүүлжээ.

Нэрийг нь дурдаагүй тэр эр цагдаад өөрийн нь дуудсан биеэ үнэлэгчийг хувцасыг нь тайлахад өөрийн нь хэлснээс харьцангуй царай муутай, бие галбир муутай байлаа гэж гомдоллоод “Энэ бүсгүй өөрийнхөө тухай худал мэдээлэл өгсөн байна” гэсэн байна.

Цагдаагийн жижүүр хариуд нь ийм  дуудлагаар манай алба үйлчлэхгүй, тэгээд ч эрүүгийн хэрэг үүсгэх үйлдэл биш байна, үүний төлөө манай руу утасдахгүй байхыг зөвлөе хэмээн анхааруулга өгсөн байна.

Өөр бас нэг америк эр цагдаагийн газарт өөрийн нь дуудсан биеэ үнэлэгч тохирсон цагаасаа 10 минутын өмнө явчихлаа хэмээн дуудлага өгсөн тохиодол ч гарч байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан