Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америк эр өөрийнхөө бэлэглэсэн зүйлийг хөршөөсөө дээрэмджээ


Америкийн Миннесот мужийн Бернсвилл мужийн иргэн 54 настай Альфред Гуерсио гэгч 2014 оны шинэ жилээр хөрш эмэгтэйндээ хутганы цуглуулга бэлэглэсэн юм гэнэ. Гэтэл энэ сарын 11-ний өдөр хөршийндөө хүчээр дайран орж өөрийнхөө бэлэглэсэн өнөөх хутганы иж бүрдлээ авч зугтаасан хэрэг үйлдсэнийх нь төлөө цагдаагийнхан баривчилсан сонин тохиолдол болжээ.
Гуерсио тэр өдөр хөршийнхөө хаалгыг тогшиж эмэгтэйг гарч ирэхэд нь миний бэлэглэсэн хутганы цуглуулгыг зориулалтаар нь ашиглахгүй байгаа бол надад эргүүлж өгнө үү гэж гуйжээ.
Эмэгтэй ч  татгалзсангүй авчрахаар явах гэхэд нь Гуерсио хаалган завсар нь хөлөө хавчуулаад, эмэгтэйг түлхэн унагаж, гал тогоо руу нь дайран ороод өнөөх хутганы цуглуулгаа авад зугтаасан байна.
Эмэгтэй цагдаад мэдэгдсэнээр Гуерсиог баривчлан гэгээн цагаан өдрөөр дээрэм хийсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Түүнийг  одоо 10 жилийн хорих ял, 20 мянган долларын торгуулийн шийтгэл хүлээж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан