Энэ сарын 20- ны өдөр дэлхий нийтийн анхаарал Ази-Европын заагт болж байгаа Орос, Беларус болон Казахстаны тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт руу чиглэж байв.
Казахстаны нийслэл Астана хотноо болсон Орос, Беларус,Казахстаны тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтаар гурван улсын худалдаа-эдийн засгийн харилцан ажиллагаа, евразийн интеграцчилалын үйл явцын тухай болон Украйны асуудлыг хэлэлцэн ярилцжээ.
“Нүүр тулан ажиллахад санхүү-эдийн засгийн заналхийллүүдийг мэдрэхэд илүү хялбар байх бөгөөд бидний хамтарсан зах зээлийг хамгаалахад бас хялбар байх болно " хэмээн ерөнхийлөгч Путин хэлжээ.
Орос, Беларус, Казахстан болон Армени багтдаг Евразийн эдийн засгийн бүсийн хувьд нэгдсэн валюттай болох асуудлыг нэг бус удаа тавьж байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр "алтын" болон "еврази" нэртэй хувилбаруудыг хэлэлцэж байсан. 2014 оны 5-р сард Путин, Лукашенко, Назарбаев нар Евразийн эдийн засгийн холбоо байгуулах тухай гэрээнд гарын үсэг зурсан билээ. Харин валютын тухай асуудлыг 2025 он хүртэл хойш тавихаар тэд шийдэж байсан. Учир нь гэвэл, тэр үед байгууллагын төв чухам хаана байрлах тухай зарчмын тулгамдсан асуудлыг шийдээгүй байсан юм.
Гэхдээ 3-р сарын 10-нд Орос улсын ерөнхийлөгч
В.Путин “Банк России”-д Евразийн эдийн засгийн холбооны хүрээнд
валюттай болох асуудлын боломжтой эсэхийг судлан үзэхийг даалгажээ.
Иймд шинжээчдийн үзэж буйгаар үйл явц харьцангуй хурдацтай байх аж.
Астана хотноо болсон мини- дээд хэмжээний уулзалт Украйны сэдвийг тойрсонгүй.
“Украйны
байдлын тухай ч ярилцсан. Хоёрдугаар сарын 21-ний өдөр Минскт болсон
тохиролцооны ачаар зэвсэгт мөргөлдөөний хурцадмал байдлыг шатчилан
намжаах бодит боломжийн талаар ярилцсан. Киевын эрх баригчид Минскийн
тохиролцоог бүрэн хэрэгжүүлнэ гэдэгт их найдаж байна” гэж Оросын
ерөнхийлөгч Владимир Путин хэвлэл мэдээллийхэнд мэдэгджээ.
“Казахстан
Украйны асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийн төлөө байр суурьтай байна
“гэж Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев хэлжээ. Тэрээр цааш
хэлэхдээ, Украйн улсыг хүчирхэг, бат бэх, тусгаар тогтносон төртэй,
бүрэн бүтэн нутаг дэвсгэртэй улс байгаасай гэдэгт бидний сонирхол оршиж
байна “гэжээ.
Европын аюулгүй байдлын байгууллагын төлөөлөгчид Украйны зүүн-өмнөд хэсэгт зарим нэг газрыг эс тооцвол, бүхэлдээ гал зогссон гэдгийг нотолжээ.