Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Токио дахь АНУ-ын ЭСЯ-ыг дэлбэлнэ гэж сүрдүүлжээ


Японы нийслэл Токио дахь АНУ-ын ЭСЯ-ыг дэлбэлнэ хэмээн сүрдүүлсэн эрийг хууль сахиулагчид баричилсан байна. Окинава арлын оршин суугч Мицуйоши Камия гэгч эр гудамжны автомат утаснаас хэд хэдэн удаа утасдаж АНУ-ын ЭСЯ-ыг дэлбэлнэ, мөн Окинава дахь америкийн цэргийн баазыг бас дэлбэлнэ гэж сүрдүүлжээ.
Японы NHK телевизийн мэдээлж байгаагаар бол Камиюг хууль сахиулагчид АНУ-ын Элчин сайд Кэролайн Кеннедийг ална гэж заналхийлсэн хэмээн сэжиглэж байгаа гэнэ.
АНУ-ын ерөнхийлөгч асан Жон Кеннедийн охин,  АНУ-ын элчин сайд Кэролайн Кеннедийг үүний өмнө ална хэмээн заналхийлсэн хүнийг цагдаагийнхан эрэн сурвалжилж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан