Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

2022 оны хөлбөмбөгийн ДАШТ 11,12 дугаар сард болно

Хөлбөмбөгийн дэлхийн цомын төлөөх шигшээ тоглолтууд анх удаа 11 болон 12 дугаар сард Катарт болох ажээ. Хөлбөмбөгийн 2022 оны дэлхийн цомын төлөөх шигшээ тоглолтууд 12 дугаар сарын 18-нд болно.

Олон улсын хөлбөмбөгийн холбооны /ОУХХ/ гүйцэтгэх хороо өчигдөр ийм шийдвэр гаргажээ. Мөн шигшээ тоглолтууд болох хугацааг шахаж 28 өдөр болгосон байна.

Шигшээ тоглолтууд ихэвчлэн 5-7 дугаар сарын хооронд болдог боловч тухайн үед Катарт агаарын температур Цельсийн 40 градустай байдаг ажээ.

Тоглогч болон үзэгчдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс 2022 оны дэлхийн цомын төлөөх шигшээ тоглолтын хугацааг дахин товлохыг ОУХХ-ны ажлын хэсэг шаардсан байна.

1930 оноос хойш болсон хөлбөмбөгийн дэлхийн цомын төлөөх 20 тэмцээн бүгд 5-7 дугаар сарын хооронд болсон ажээ. 2018 онд ОХУ-д болох тэмцээн мөн л 6-7 дугаар сарын хооронд болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан