Крымийг Орост эргэн нэгтгэсний нэг жилийн ойн баярыг энэ сарын 18-нд Москвагийн Улаан талбайд тэмдэглэлээ. Энэ үеэр “Бид хамтдаа” хэмээх баярын концерт болж, Ерөнхийлөгч В.Путин өөрийн биеэр оролцож, үг хэлсэн байна. Тэрээр “Одоогоос яг нэг жилийн өмнө Орос улс, Оросын ард түмэн гайхамшигтай эх оронч, хамтач чанараа харуулж Крым, Севастополын иргэдийг төрөлх нутагтаа эргэн нэгдэхийг нь дэмжсэн. Бидний түүх, оюун санаа биднийг нэг ард түмэн, нэгдсэн нэг улс болгож байдаг” гэж онцолжээ.
2014 оны гуравдугаар сарын 16-нд Крымд бүх нийтийн санал асуулга явуулж, Украины нэг хэсэг хэвээр үлдэх үү, эсвэл ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэх үү гэдгийг шийдсэн юм. Санал асуулгаар олон нийтийн 95-аас дээш хувь нь Орост нэгдэхийг дэмжсэнээр хоёр хоногийн дараа буюу гуравдугаар сарын 18-нд ОХУ албан ёсоор Крымийг улсынхаа нэг хэсэг болгон авсан билээ.
1917 оны хувьсгалын дараа ЗХУ-ын нэг хэсэг болсон энэ газар нутаг 1991 онд ЗХУ нурсны дараа шинээр тусгаар тогтносон Украины хэсэг болсон юм.