Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Yahoo” Хятад дахь салбараа хаалаа

“Yahoo” компани Хятад дахь салбарынхаа үйл ажиллагааг зогсоож, тэндэхийн 350 ажилтнаа цомхотгожээ. Тус компани зөвхөн Хятад дахь үйл ажиллагаа төдийгүй нийт компани даяараа хэмнэлт хийх бодлого барьж байгаа учраас зардлаа бууруулахын тулд нэг салбараа хаасан нь энэ гэж мэдэгдэж байна.

Хятадын эрх баригчидтай таагүй харилцаатай “Yahoo” компани ерөнхийдөө тус улсын зах зээл дэх үйл ажиллагааныхаа хүрээг хумих бодлого барьж буй. Зөвхөн “Yahoo”-гаар ч зогсохгүй “Google” компани ч Хятадын эрх баригчидтай хяналт цензурын талаар байнга зөрчилддөгөөс 2010 оноос Хятад дахь үйл ажиллагаагаа хэсэгчлэн хаасаар ирсэн.

Гэхдээ олон улсын томоохон интернэт компаниуд Хятадаас гарч байгаа нь тус улсын хууль эрх зүйн зохицуулалт, хяналт цензурээс гадна Хятадын дотоодын компаниуд өөрсдөө хүч түрэн гарч ирж буйтай ч холбоотой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан