Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тоост нэртэй чононд виз хэрэггүй

ОХУ-ын Өвөр байгалийн Даурын дархан цаазтай газарт чонын амьдралыг судлах ажил хийж эхлэн нэгэнд нь үүрэн холбоо зүүж өгчээ. Даурын дархан цаазтай газрын албан ёсны сайтад бичсэнээр бол ийм    төхөөрөг суурилуулснаар эд өөрсдийн “хайрт”   энэ өлөгчин чоноо хаана байгаа, юу хийж явааг мэдэх боломжтой болсон гэнэ.
Дархан цаазтай газрын захирал Вадим Кирилюкийн хэлснээр бол өнгөрсөн хэдэн сарын хугацаанд “Тоост” нэртэй энэ өлөгчин Монголын хил рүү хоёр удаа нэвтэрч эргэн орж ирсэн гэнэ.
Ингэснээр түүний явдаг зам, очдог газар тодорхой болж, дархан цаазтай газрын ажилтнуудад амар болжээ. Вадим Кириюки энэ чоноо яагаад Тоост гэж нэрлэсэн тухайгаа “Бид үүнийг барихаар хөөж явтал нуурын дэргэдүүр өнгөрч, бөөн тоос боссон л доо. Тэгээд л бид Тоост гэж нэрлэсэн юм” гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан