Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Палестин улс гэж бий болохгүй

Израилийн Ерөн­хий сайд Бенжамин Нетаняху хэрвээ дахин сонгогдвол Палестин гэж улс бий болгохыг зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ. Өчигдөр тус улсад болсон пар­ламентын сон­гуу­лийн өмнө Б.Нетаняху сонгогч­дыг татахын тулд хамгийн сүүлчийн хүчтэй мэдэгдлээ хийхдээ ингэж хэлсэн байна. 2009 оны үед тэрээр Палестин улсын тухай санааг ерөнхийдөө дэмжиж байсантай харьцуулбал Израилийн Ерөнхий сайдын үзэл бодол, байр суурь сүүлийн хэдэн жилийн дотор нэлээд өөрчлөгдөж, эрс шийдмэг болжээ.  Хэрэв Палестин цэрэг армигүй байгаад, Израилийг хүлээн зөвшөөрвөл улс болохыг нь зөвшөөрч болох юм гэж мэдэгдэж байсан удаатай.  Харин одоо тэрээр сонгуулийн өмнө Израиль болоод Йерусалимын аюулгүй байдлыг хамгаалж чадах цорын ганц хүн нь өөрийгөө хэмээн итгүүлэхийг хүсч, улсынхаа хамгийн чухал асуудлаар хурц мэдэгдэл хийлээ.
Гэсэн ч түүний Ликуд нам энэ удаагийн сонгуульд бараг л ялж чадахгүй нь тодорхой байгаа юм. Ликуд болон түүний хүчтэй өрсөлдөгч Зионист Холбоо намын аль аль нь 25-аас дээш хувийн санал авах төлөвгүй байгааг урьдчилсан судалгаанууд харуулсан. Тийм ч учраас сонгуулийн сурталчилгааны эхэн үед улс төрийн халз мэтгэлцээнд орохоос хүртэл татгалзаж, идэвхгүй байсан Б.Нетаняху сүүлийн хэд хоногт эрч хүчтэйгээр сонгуулийн кампанит ажлаа удирдах болсон юм. Гэвч түүний хичээл зүтгэл оройтсон байж мэднэ. Учир нь, сөрөг хүчний Зионист Холбоо намынхан Ликудээс ч илүү олон суудал авч магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан