Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Цагаан ордны хуулбар бүтээхэд 8 сая доллар хэрэгтэй гэнэ
АНУ-ын нууц албаныхан Ерөнхийлөгчийн хамгаалалтыг сайжруулахтай холбоотой бэлтгэл сургуулилт хийх зорилгоор Цагаан ордын яг хуулбарыг бариулахад 8 сая доллар хэрэгтэй гэж байна. Хэрэв энэ хөрөнгийг шийдэж өгвөл энэ барилгыг Мэриленд мужийн Белтсвилл хотод АНУ-ын нууц албаны бэлтгэл сургуулилтын лагерьт барих юм байна.
Нууц албаны тэргүүн Жозеф Клэнсийн хэлж байгаагаар бол эднийхэн одоо Цагаан ордны хойд хэсгийн загварыг ашиглаж байгаа ч энэ нь хэмжээний хувьд шаардлага хангахгүй байгаа гэнэ. Ийм болохоор Цагаан ордны жинхэнэ хуулбарыг яг энэ хэмжээгээр нь барьж, тэр бүү хэл орчныг нь ч энэ байдлаар тохижуулах нь дасгал сургуулилтыг бодитой хийх нөхцөл боломж бүрдүүлнэ гэж байна.
Хагас жилийн өмнө хутгаар зэвсэглэсэн эрэгтэй Цагаан ордон руу нэвтэрсний дараанаас ийм хуулбар байшин барих яриа гарч эхэлсэн юм. Энэ болон Цагаан ордон руу нэвтрэх гэсэн бусад оролдлогын дараа АНУ-ын Хуульзүйн яамнаас Нууц албаны ажилтнуудын сургуулилт, холбооны хэрэгсэл хангалтгүй байна гэж шүүмжилж эхэлсэн юм.
АНУ-ын нууц алба бол улс орны тэргүүн, тэдний гэр бүлийг хамгаалах үүрэг хүлээдэг байгууллага юм.

0 Сэтгэгдэл