Баруун Африкт “Эбола” вирус тархсан нь улаан бурхны тархалтыг тэлж болзошгүй байгааг судлаачид анхаарууллаа. Тэдний хэлснээр, улаан бурхан 5 000 хүүхдийн аминд хүрч болзошгүй аюул тулгараад байна.
Сьерра-Леон, Гвиней болон Либерид улаан бурхны халдвар авсан тохиолдол энэ онд бараг хоёр дахин нэмэгдэн өнгөрсөн онд 127 мянга байснаа 277 мянгад хүрч өсөх төлөвтэй байна гэж судлаачид урьдчилан таамаглаж байна.
“Эбола”-гийн тархалт эдгээр улсын хэдийн хүнд байдалд ороод байгаа эрүүл мэндийн тогтолцоог туйлд нь хүргэн доройтуулжээ. Тус гурван улсад 24 мянга орчим хүн “Эбола”-гийн халдвар авсны 10 мянга нь нас бараад байгаа юм.
Тэгвэл улаан бурхны тархалтын шинэ давалгаанд 5 000 хүүхэд өртөн амиа алдаж болзошгүй байна гэж Их Британийн Сауттемптоны их сургууль болон АНУ-ын Жонс-Хопкинсын их сургуулийн судлаачдын баг таамаглаж байна. “Эбола”-гийн улмаас улаан бурхан зэрэг өвчний вакцинжуулалтын явц 75 хувиар доогуур байгаа юм.
“Эбола” тархахаас өмнө дээрх гурван улсад 778 мянган хүүхэд вакцинжуулалтад хамрагдаж чадахгүй байсан бол одоо 1.1 сая хүүхэд ийм хүнд байдалд орох эрсдэлтэй байна.