Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
УИХ дахь намын бүлгүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
Гаалийн байцаагч нарын ХОМ-тэй холбоотойгоор ГЕГ-аас 11 гаалийн байцаагчийг АТГ-т шалгуулахаар өгчээ
Тамирчид шалгаруулж авна
АН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн 2025 оны төсөвт тавьсан хоригийг бүхэлд нь хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ
“Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1125 автобус иргэдэд үйлчилж байна
“Хууль тогтоомжийн тухай хууль: хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ ба харьцуулсан судалгаа” хэлэлцүүлэг болно
Цэргийн албанд тохиолдсон сонин хачин явдлууд
Дэлхий дахинд байнгын армигүй 20 орон байдаг гэнэ. Энэ нь ихэвчлэн жижгхэн газар нутагттай орнууд байдаг бол энд Төв Африкийн 4,5 сая хүн амтай Коста-Рика улс бас ордог. Энэ улс 1949 оны иргэний дайны дараагаар армиа татан буулгаж байнгын армигүй байхаа Үндсэн хуулиараа хуульчилсан гэнэ.
Оросын инээдмийн киноны нэрт найруулагч Леонид Гайдай 1942 онд цэрэгт татагдаж фронтод морь бэлтгүүлэх ажлаар Монголд алба хааж байжээ. Нэг удаа цэргийн комисс ирж байлдаж байгаа армид цэрэг авах болж “Их буунд алба хаах хэн байна” гэхэд Гайдай “Би” гэж. Дараа нь “Морин цэрэгт” гэхэд бас л “Би” гэж. Энэчлэн “Тагнуулд”, “Усан цэрэгт” гэж асуух бүрд нь ГАйдай “Би” гэсэн байна. Офицер “Хүлээж бай, нөхөр Гайдай. Эхлээд бүх жагсаалтыг сонс” гэсэн байна. Нэрт найруулагч хожим нь энэ явдлаа “Ы ажиллагаа буюу Шурикийн адал явдлууд” кинондоо ашигласан байдаг.
1838 онд францын цэрэг Мексикт довтолж тулалдах үеэр мексикийн армийн ерөнхий командлагч Антонио Лопес де Санта-Анна өвдгөндөө шархаджээ. Эмч нар хөлийг нь тайрахаас аргагүй хэмээж энэ ч ёсоор мэс засал хийжээ. Харин генерал өөрийнхөө хөлийн хэсгийг дайчдыг жагсаан хүндэтгэлтэйгээр оршуулахыг даалгасан гэдэг.
Хараагүй хүмүүст зориулсан Брайл үсэг анх цэргийн зориулалтаар гарсан гэнэ. Наполеон Шарль Барбье имй үсгийг шөнийн цагаар гэрэл, дуу гаргалгүй харилцахад зориулан бүтээлгэсэн гэнэ.Сурахад нэлээд бэрхшээлтэй боловч шинэчлэх өөр арга ололгүй тэр чигээрээ нэвтэрсэн нь өнөөдөр харааны бэрхшээлтэй олон хүнд буян болж байгаа юм байна.
Нохойт чарга хөлөглөсөн цэргийн цор ганц салаа Данин армид байдаг гэнэ. Цэргийн “Сириус” салаа Гренландын умард эргээр нохойт чаргаар явж эргүүл хийдэг байна. Энд хоёр хүн, 10-15 нохойтой чарга бүхий зургаан баг хилийн эргүүлд хайчлан гардаг гэнэ.
Хүйтэн дайны үед техникийн алдаанаас болоод цөмийн дайн дэгдэх дөхсөн хэд хэдэн тохиолдол гарч байжээ. 1979 онд АНУ-д компьютерийн алдаанаас болоод цөмийн дуужин ирж явна гэсэн дохио ирж түгшүүр зарлажээ. Харин зөвлөлтийн талаас пуужин ирж байна гэсэн дохио хиймэл дагуулаас ирээгүй учраас цуцалсан байна. 1983 онд америкийн хэд хэдэн пуужин хөөрлөө гэсэн дохиог зөвлөлтийн хиймэл дагуулын систем дамжуулжээ. Цөмйин пуужингийн хөөргөх пульт дээр дэд хурандаа Станислав Петров байж байгаад дээд дарга нартаа энэ мэдээллийг дамжуулалгүй, бүх хариуцлагыг өөрөө хүлээж хариу пуужин хөөргөлгүй өнгөрөөж. Үүний нь төлөө НҮБ түүнийг 2006 онд “Цөмийн дайнаас зайлуулсан хүн” хэмээн шагнажээ.
Курилын бзлэг арлын нэг Кунаширт япон цэргийн дан зүүн хөлийн гутал хадгалсан агуулах байдаг гэнэ. Энэ нь хулгай авахаас сэргийлж япончууд цэргүүдийн баруун зүүн хөлийн гутлыг тус тусад нь хадгалдаг байсантай холбоотой гэнэ.
Афганитанд үүрэг гүйцэтгэж байсан шотландын хоёр цэрэг Кевин Эллиот, Барри Дилэйни хоёр бие биедээ “хэн нэгэн нь амь үрэгдвэл, нөгөө нь оршуулганд нь эмэгтэй хүний даашинзтай ирнэ” гэж амлалт өгчээ. Азгүй явдал болж Кевин дпуужингийн дайралтын үеэр амь алдсан байна. Харин Барри нөхөртөө өгсөн амлалтынхаа дагуу оршуулах үеэр нь эмэгтэй хүний даашинзтай ирж нулимс дуслуулан гашуудсан гэнэ.
Фэйт нэртэй нохой төрөхдөө л өмнө нэг хөлгүй төрсөн, хоёр дахийг нь мэс заслаар авч л дээ. Гэхдээ нохогй хойд хоёр хөл дээр нь явуулж сургасан байна. Нохойн эзэн Фэйтийг хүнд шархадсан америк цэргүүдийг эмчилдэг эмнэлэгт аваачиж тэнд байлган явуулж хөөрхий шархтай цэргүүдийг хөгжөөн сэтгэлийн дэм өгдөг болжээ. Энэ гавьяаны нь төлөө Фэйт нохойд АНУ-ын армийн түрүүч цол олгосон гэнэ.
Барон Мянгуужин угтаа түүхэн хүн гэнэ. Тэрээр залуудаа немцийн Боденвердер хотоос цэрэгт татагдаж Орост алба хаахаар яваад Германдаа эргэн очсон байна. Тэнд очоод Орост алба хааж байсан тухайгаа нэмэр хачиртайгаар ярьсаар нэрд гарсан гэнэ. Петербург руу чоно унаж явсан, Очаковт морийг нь тэг дундуур нь цавчсан, интоороор буугаа цэнэглэж буудсан зэрэг түүх нь “Барон Мянгуужны адал явдал” номын сэдэв болсон гэдэг. Аажимдаа энэ бүхэн нь баяжаад улам төгөлдөр болсон ч гэнэ.
Шотланд эрчүүдийн уламжлалт хувцас банзлыг дотуур хувцасгүй өмсөх ёстой гэнэ. Готланд цэрэг ч ялгаагүй, уламжлал ёсоор дотуур өмдгүйгээр банзлаа өмсөх ёстой. Тэр бүү хэл цэргүүд банзал дотуураа дотуур өмд өмссөн эсэхийг шалгадаг тусгай толь офицеруудад байдаг, хэрэв дотуур өмд өмссөн байвал заавал тайлуулдаг байжээ.
Орос Францын 1812 оны Эх орны дайны үед оросын олон офицер өөрийн цэргүүдийнхээ гарт амиа алдсан байдаг. Энэ нь тухайн үед орос язгууртны дунд моод болоод байсан франц хэлнээс болсон гэнэ. Харанхуйд офицерууд өөр зуураа францаар ярихад нь цэргүүд дайсан гэж бодоод......
Дэлхийн нэгдүгээр дайны үед английн армийн шуудангийн 888 дугаартай тагтаанд үүргээ амжилттай биелүүлснийх нь төлөө хурандаа цол олгож, үхсэнийх нь дараа цэрэг ёсоор хүндэтгэл үзүүлэн оршуулсан гэнэ.

0 Сэтгэгдэл