Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Саддам Хуссейны бунхнаас бараг юу ч үлдсэнгүй

Иракийн удирдагч агсан Саддам Хуссейны бунхан Тикритийн ойролцоох тулааны үеэр бараг юу ч үгүй болтлоо эвдэрч сүйджээ. Гэхдээ бунхныг сүйдэхээс өмнө Саддамын шарилыг өөр газарт нүүлгэсэн байсан юм. Өнгөрсөн жил нутгийн уугуул иргэд Саддамын булшийг үл мэдэгдэх нэгэн газарт аваачиж нуусан гэдэг мэдээлэл гарч байсан. Аль Авжа хэмээх тосгонд байх экс удирдагчийн гоёмсог хийцтэй бунхнаас ердөө дээврийг нь тулж түшсэн багана л үлджээ.

Иракийн зэвсэгт хүчин болон Ираны дэмжлэгтэй Шийт бүлэглэлийн зэвсэгт дайчид Исламын улсын нөлөөг Тикритээс арчиж хаяхаар тулалдсаар байгаа. Тикритээс гаралтай удирдагч агсны бунхан байдаг учраас Исламын улсынхан энд нөлөөгөө тогтоох сонирхолтой байдаг гэж Иракийн тал үздэг. Өнгөрсөн зургадугаар сараас хойш тус бүлгэмийн хэдэн мянган дайчид энд орогнож, ноёрхлоо тогтоосон юм.
2003 онд АНУ-ын цэргийн хүчинд баригдсан Саддам Хуссейнийг 2006 онд дүүжлэн хороосон билээ. Түүнээс хойш шарилыг нь Тикритийн энэ бунханд хадгалж байжээ.

0 Сэтгэгдэл
ZUGEER BSAN ULSIIG AHIG XONJOO ALSIIN STRSTEGIIN UUDNEES EVDEN SUITGESNEES XOISH TER XAVID BAINGINN DAIN BAILDAAN UNCHRUL XAGATSAL BOLJ BNA DA, ODOO ENE BDAL UKRAIN ULSAD DAVTAGDAJ BNA
Хамгийн их уншсан