Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америкийн томоохон гэсэн бүх компанийг Хятад хакерджээ

Хятадын Засгийн газар  АНУ-ын шилдэг компаниудын бизнесийн санаа, үнэ цэнэ бүхий мэдээллийг олж авахын тулд бараг бүх томоохон компанийн компьютерийг хакердаж байжээ. Энэ тухай Ерөнхийлөгч Ж.Бушийн үед АНУ-ын Тагнуулын газрын даргаар ажиллаж байсан Майк МакКоннелл Миссуригийн их сургуульд илтгэл тавих үеэрээ хэлсэн байна. Хэдийгээр Америкийн том гэсэн бүх компанийн компьютерийг Хятад хакердаж байгааг АНУ мэдсэн ч тэд чухам ямар арга замаар, ямар вирус ашиглан дотоод сүлжээнд нэвтэрснийг хэзээ ч олж мэдэж байгаагүй гэнэ. Хятадууд тэр нууцлаг вирусийнхээ тусламжтайгаар хүссэн үедээ тагнуулын мэдээлэл цуглуулдаг байсан гэнэ. Хятад зөвхөн бизнесийн байгууллагуудыг хакердаад зогсохгүй Конгресс, Батлан хамгаалах яам, Төрийн департментын компьютер руу хүртэл халдаж байжээ. МакКоннеллын хэлснээр бол Ерөнхийлөгч Ж.Бушийн үед Хятадын Засгийн газар 100 мянга гаруй хакерыг гадаад улс орнуудаас үнэ цэнэтэй мэдээлэл хулгайлахдаа ашигладаг байжээ. Хятадууд ихэвчлэн нисэх онгоц, автомашин, сансрын хөлөг, үйлдвэрлэлийн дизайн, програм хангамжийн талаарх шинэ санаа оноо, мэдээлэл төлөвлөгөө сэлтийг хулгайлдаг гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан