Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гайтай ганц үгнээсээ аллагад сэжиглэгдсэн тэрбумтан


Америкийн тэрбумтан Роберт Дарстыг аллагын хэрэгт сэжиглэн даваа гарагт  АНУ-д баривчилсан байна. Тэрбумтан саяхан HBO компаниар өөрийнхөө тухай баримтат кино хийлгэснийх нь сүүлийн анги нь дуусахад тэрбумтны “Бүх зүйл ийм л байна. Чамайг барилаа. Би тэгээд юу хийсэн юм бэ. Бүгдийг л алсан юм” гэсэн үг сонсогджээ.
Хэвлэлүүдэд бичиж байгаагаар бол энэ үгийг кинонд оруулахаар зориулж хэлээгүй болов ч найруулагч нь түүнийг оруулаад эвлүүлчихсэн юм байна.
Ер нь Дарстыг анхны эхнэрээ, туслахаа, бас хөршөө хөнөөсөн гэж сэжиглэж байсан удаатай.
Ганцхан энэ бүхэнд ямар ч нотолгоо, баримт олоогүй хаасан байсан юм. Эхнэр, туслахаа хөнөөсөн гэдэгт бол хуулийнхан эд мөрийн ямар ч баримт нотолгоо олоогүй. Харин 2002 онд Дарст хөршөө буудан хөнөөсөн хэргийг өөрийгөө хамгаалсан гэж үзсэн юм байна. Хохирогч хөршийн нь хамаатнууд одоо л “Эцсийн эцэст хууль үнэн зөвийг олдог юм байна. Түүний хийсэн хэргийн нь төлөө хариуцлага оногдуулах болсон” гэцгээж байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан