ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр Киргизийн Ерөнхийлөгч Алмазбек Атамбаевтай албан ёсны уулзалт хийж хэвлэлийнхний өмнө гарч ирлээ. В.Путинээс арав гаруй хоног хэвлэлийн хараанд өртөөгүй шалтгааныг нь сэтгүүлчид лавлаж, түүний биеийн байдлыг асуужээ. Ерөнхийлөгч хэвлэлээр гарч байгаа элдэв мэдээлэл бол хов жив төдий гэж хэлээд “Хов живгүй бол амьдрал уйтгартай” гэжээ. Ерөнхийлөгчийн үгийг киргиз анд нь бататган түүнд нутгаа танилцуулахдаа жолооны ард В.Путин өөрөө сууж явсан гэв. ОХУ-ын Ерөнхийлөгч Белорусын Ерөнхийлөгч Лукашенко, Казахстаны Ерөнхийлөгч Назарбаев нартай Астанад болох уулзалтаа цуцалснаас үүдэн түүний биеийн байдал муу байна гэсэн мэдээлэл дэлхий нийтээр тархсан юм.