Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Барууны хэвлэлүүд: Кабаева Путины бас нэг хүүхдийг төрүүллээ
Хэдийгээр Кремль няцаасаар байгаа ч гимнастикч Алина Кабаева бүсгүй ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путины бас нэг хүүхдийг төрүүллээ хэмээн барууны хэвлэлүүд бичиж байна. Италийн хэвлэл, мэдээллийн сайтууд яг ингэж бичжээ.
Швейцарийн Гэгээн Аннын эмнэлэгт Алина Кабаеваг төрсөн гэж бичжээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков үүнийг албан ёсоор няцаасаар байгаа ч итали, швейцарийн хэвлэлүүд энэ сэдвээс нэг их хөндийрөхийг бодохгүй бичсээр байна. Тэдний хувьд овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдгийг л баримталж байгаа бололтой.
Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Хэн мөнгөтэй нь сэтгүүлчдийг ямар нэгэн худал юм бичих уралдаанд уриалж чаддаг шүү дээ гэж хэлмээр байна” гэжээ.
Владимир Путин, гимнастикч Алина Кабаева нарын дурлалын тухай түүх 2009 онд эхэлсэн юм. Тэгэхэд Кабаева Москвадп хүү төрүүлж Дмитрий Медведевийн нэрийг онцолж Дмитрий хэмээн нэрлэсэн. 2012 онд Кабаева бүсгүй ерөнхийлөгч Путины хүүхдийг төрүүллээ гэсэн яриа анх гарчээ. Гэтэл 2013 оны зургадугаар сард Владимир Путин эхнэр людмилагаас салсан нь гал дээр тос нэмсэн шиг энэ яриаг улам нэмсэн юм.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөртөө албан ёсоор ганц бие гэж яваа юм.
Хүчирхэг диктатор болохоос зөв удирдагч яав ч бииш
Үнэн бол Кабаевад баяр хүргэх хэрэгтэй. Хүчирхэг удирдагчийн хүүхэд төрүүлнэ гэдэг залуу эмэгтэй хүнд нэр төрийн үйлс мөн.
Хэдийгээр Кремль няцаасаар байгаа ч гимнастикч Алина Кабаева бүсгүй ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путины бас нэг хүүхдийг төрүүллээ хэмээн барууны хэвлэлүүд бичиж байна. Италийн хэвлэл, мэдээллийн сайтууд яг ингэж бичжээ.
Швейцарийн Гэгээн Аннын эмнэлэгт Алина Кабаеваг төрсөн гэж бичжээ. ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков үүнийг албан ёсоор няцаасаар байгаа ч итали, швейцарийн хэвлэлүүд энэ сэдвээс нэг их хөндийрөхийг бодохгүй бичсээр байна. Тэдний хувьд овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдгийг л баримталж байгаа бололтой.
Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Хэн мөнгөтэй нь сэтгүүлчдийг ямар нэгэн худал юм бичих уралдаанд уриалж чаддаг шүү дээ гэж хэлмээр байна” гэжээ.
Владимир Путин, гимнастикч Алина Кабаева нарын дурлалын тухай түүх 2009 онд эхэлсэн юм. Тэгэхэд Кабаева Москвадп хүү төрүүлж Дмитрий Медведевийн нэрийг онцолж Дмитрий хэмээн нэрлэсэн. 2012 онд Кабаева бүсгүй ерөнхийлөгч Путины хүүхдийг төрүүллээ гэсэн яриа анх гарчээ. Гэтэл 2013 оны зургадугаар сард Владимир Путин эхнэр людмилагаас салсан нь гал дээр тос нэмсэн шиг энэ яриаг улам нэмсэн юм.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөртөө албан ёсоор ганц бие гэж яваа юм.
0 Сэтгэгдэл
Anu
2 ohintoi hun huutei bolson bol saihan l baigaa bailgui.
2016.03.16
2015.03.17
2015.03.17