Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мексикээс харь гаригийн хүний муми оллоо


Үүнийг  1947 онд Розуэллийн орчим сүйрсэн нисдэг тавгаар ирсэн харь гаригийн хүний цогцос мөн гэж судлаач Жеймс Муассан хэлж байна.
Жеймс Муассан харь гаригт соёл иргэншил бүхий амьдрал байгааг нотлох хангалттай баримтууд өөрт нь бий гэж байгаа юм. Эрдэмтэн энэ мумигийнхээ дүрс бичлэг, гэрэл зургуудыг   интернетэд оруулсаныг үзэхэд  үнэхээр том толгой, жижигхэн биетэй нэгний занданшуулсан цогцос харагдаж байна.

 Түүний өндөр ердөө 90 см бол нүд нь хүнийхээс хамаагүй том, харин хамар бараг үгүй. Бас шүдгүй. Хөл, гар нь нарийхан, дөрвөн хуруутай хэмээн эрдэмтэн баталж байна.

Судлаач бас харь гаригийн хүний энэ занданшуулсан цогцос илрүүлснийг Засгийн газар нууж байна гэжээ.

Тэрээр эдгээрийн дуулиан тарьсан зургуудыг ирэх тавдугаар сарын 5-нд сэтгүүлчид, эрдэмтэн судлаач, НАСА-гийн мэргэжилтнүүд гээд  10 мянган хүний өмнө   дэлгэн үзүүлнэ гэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан