Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр Латвид СС-ийнхний жагсаал болно

Өнөөдөр Латвийн нийслэл Рига хотноо  Ваффан СС-ийн легионерууд болон тэдний талынхны марш, жагсаал болох юм байна.  Латвийн СС-ийн легион нь бүр дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд германы нацистууд тус улсыг эзлээд байх үед Германы удирдлагын дор анх хоёр ч дивизийн бүрэлдхүүнтэй байгуулагдаж байжээ. Сүүлдээ “латвийн легион” гэдэг ойлголт нь хүрээгээ тэлж Ваффен СС, төдийгүй цагдаагийн батальоныг ч бас оруулдаг болжээ. Легионы салаанууд 1944 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Псков мужийн Остров хотын дэргэд Великой голын ойролцоо Улаан армитай тулалдсаныг дурсан энэ өдрийг тэмдэглэдэг байна. Латвийн легион нийтдээ 150 орчим мянган хүнтэй байжээ.
Латвийн ерөнхийлөгч Андрис Берзиньш ирэх тавдугаар сард ОХУ-ын нийслэл Москва хотноо болох нацист Германыг ялсны 70жилийн ойн арга хэмжээнд оролцохгүй гэдгээ өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдээд байгаа юм.

0 Сэтгэгдэл
фашистын үр төлүүд донгосоод хаа хүрдэг юм
Энэ бол тухайн үеийн харгис коммунист дэглэмийг үзэн ядсан улсуудын зовлон. тэд хэдийгээр фашистуудын талд байлдаж явсан гэсэн ч үүгээрээ эх орноо эвдэн сүйтгүүлэлгүй авч гарсан байх.
Хамгийн их уншсан