Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхдүүд “Жангар”-тай нөхөрлөнө

Бидний сайн мэдэх Жангар тууль хүүхдийн зурагт ном болон хэвлэгдэн гарчээ. Жангар бол “Монголын нууц товчоо”, “Гэсэр”-ийн нэгэн адил Монголын уран зохиолын гурван оргилын нэг бөгөөд эртнээс нааш монгол хүүхдүүдийн хамгийн сонсох дуртай туульс байсан. “Гурван насандаа Гулжин шар мангасыг дарав” хэмээн туульч өвөө морин хуурийн эгшгэнд уянгалуулан хайлахад бяцхан хүүхдүүд өөрсдийгөө Жангар мэт төсөөлөн үлгэр туульсын ертөнцөд өшөөт мангасуудтай тулалдацгаадаг байв.
Гэвч өнөө үед тууль хайлдаг монгол уламжлал бүдгэрч Жангар тууль зөвхөн эрдэм шинжилгээний судалгаа, уран зохиолын хичээлийн хөтөлбөр зэргээр л хязгаарлагддаг болсон.
Тиймээс тус номын багийнхан Жангар туулийг уншигч багачуудад илүү ойлгомжтой үг хэллэг, уйдаахааргүй зураг дүрслэлээр хүргэхийн тулд Жангарын адал явдалт түүхийг цуврал болгон хүргэхээр зорьжээ. Цувралын эхний номоос Жангар ямар орон нутагт амьдардаг, арван хоёр баатар нь ямар авьяас эрдэмтэй вэ гэдгийг мэдэж авч болох юм байна. Тахийгаад суухлаараа хорин таван хүний зайд суудаг, тавлаад суухлаараа тавин хоёр хүний зай эзэлдэг Гүзээ Гүмбэ баатар гээд уншихаар өөрийн эрхгүй сонирхол татна.
Ардын уран зохиолч Тангадын Галсан туулийг уншигч багачууддаа зориулан энгийн ойлгомжтой, уран яруу үг хэллэгээр хэлхэж,  редактороор нь доктор профессор Д.Баяндалай ажиллажээ. 

Г.Болор

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан