Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүх тамхи ижил савлагаатай болно

Британийн парламент жил гаруй маргалдсаны эцэст тамхины хайрцаг дээр үйлдвэрлэгч брэндийн ялгах тэмдэг байлгахыг хориглох хуулийг хүлээн зөвшөөрлөө.

Олон нийтийн эрүүл мэндийг сайжруулах, хүүхдүүдийг тамхи татах хорт зуршилд автуулахгүй байх зорилготой энэ хуулиар бүх брэндийн тамхины хайрцаг ижил өнгө, загвартай болох ёстой бөгөөд зөвхөн тамхины нэрийг адил фонтоор бичсэн байх юм. Тамхи үйлдвэрлэгчийн таних тэмдгийг бүгдийг нь дарах учир аль компанийн бүтээгдэхүүн болох нь хайрцагнаас харагдахгүй байх ёстой. Өмнө нь Австралид баталж байсан энэ хууль хэрэв парламентын доод танхимаар хэлэлцэгдээд батлагдвал Их Британийн тамхи үйлдвэрлэгчдийн  зүгээс нэлээд эсэргүүцэлтэй тулгарах шинжтэй байна. “Philip Morris”, “Tobacco International” зэрэг томоохон компаниуд хуулийн энэ зохицуулалтын эсрэг шүүхээр заргалдана гэдгээ аль хэдийнэ мэдэгдэж эхэллээ. Их Британийн тамхины зах зээл 29 тэрбум ам.доллараар хэмжигддэг учир энэ том зах зээлийг алдахгүйн төлөө тамхи үйлдвэрлэгчид хуулийг батлагдахаас өмнө парламентын гишүүдийг лоббидох гэж нэлээн хүч хөдөлмөр гаргасан. Гэвч парламентын дээд танхим 367-113-аар хууль батлахыг хүлээн зөвшөөрснөөр 2016 оны тавдугаар сараас хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхэд нэг том алхам ойртлоо. Зөвхөн Англид хэрэгжиж эхлэх хуулийг цаашид Уэльс, Шотланд гээд Британийн бусад хэсэгт ч нэвтрүүлэх төлөвтэй байгаа юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар жил бүр зургаан сая хүн тамхины хор уршгаар хорвоог орхиж байгаа нь 2030 онд гэхэд жилд найман сая болж нэмэгдэхээр байна. Тийм ч учраас хүүхэд, өсвөр залуу үеийг тамхинд орох, татагдахаас сэргийлэхийн тулд тамхины хайрцаг улам бүр энгийн, ямар нэг ялгах тэмдэггүй болох ёстой гэж мэргэжилтнүүд үздэг.
Британийн олон нийт ч энэ өөрчлөлтийг таатайгаар хүлээн авч байгаа нь судалгаанаас харагдаж буй юм. Олон нийтийн 72 хувь нь тамхины энгийн савлагааг дэмжиж байгаа бол 15 хувь нь л эсэргүүцэж буй аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан